Cloud.mn Мэдлэгийн сан

Cloud.mn - Мэдлэгийн сан гэдэг нь мэдээллийн технологийн салбарын инженерүүдийн мэдлэг, туршлагаа хуваалцах талбар бөгөөд инженерүүдийн харилцаа холбоог өргөтгөж, блог нийтлэлээр дамжуулж Монгол хэл дээрх санг бүрдүүлэх зорилготой юм.

Бүртгэлтэй гишүүд өөрсдийн мэдлэг, туршлагыг өгөгдсөн стандартын дагуу нийтлэл болгон бичиж, зөвшөөрөгдсөн нийтлэл тус бүрээс урамшуулал авах боломжтой юм. Технологийн бодит асуудалтай нүүр тулж шийдвэрлэж, тухайн мэдлэгийг өөриймшүүлсэн инженер хүний өнцөгөөс энгийн үгээр тайлбарлаж бичих нь ерөнхий онолын хичээлээс илүү үр дүнтэй байдаг бөгөөд шинэ залуу инженерүүдэд болон уг чиглэлээр суралцаж буй оюутнуудад үнэ цэнэтэй материал болох юм. Технологийг зааж ойлгуулахад тийм ярвигтай биш шүү дээ. Make IT Simple :)

Нийтлэлийн төрлүүд

Чөлөөт нийтлэл

Технологийн сэдвийн дагуу нийтлэлчийн бодит туршлага дээр үндэслэсэн, ажлын туршлага, хөгжил, танин мэдэхгүй гэх зэрэг өөрийн үзэл бодол, нийтэд хүргэхийг хүссэн агуулга бүхий тодорхой сэдэвт баригдахгүй чөлөөт нийтлэлийн хэлбэр юм.

Мэдлэгийн сан

Шинээр суралцагчдад зориулж бодит мэдлэг хүргэх зорилготой технологийн хичээл бүхий нийтлэлийн хэлбэр юм.

Технологийн жор

Суралцагчид мэргэжлийн инженерүүдийн бэлдсэн дэс дараалал бүхий заавар (tutorial)-г даган хийж, тухайн системийг 0 цэгээс эхлэн өөрсдийн гараар угсарч, үр дүнд хүрэх боломжтой. Олон нийтэд нээлттэй open-source технологиуд ашиглаж шийдэж болох хязгааргүй боломжуудын тухай тайлбарлаж ямар ч хүн баялаг бүтээх боломжийг бүрдүүлэх юм.

Нийтлэлийн урамшуулал/үнэлгээ

Чөлөөт нийтлэл

Чөлөөт нийтлэлд одоогоор тогтсон урамшуулал олгогдохгүй. Харин тухайн нийтлэл хэр зэрэг олон хүнд түгэхээс шалтгаалж урамшууллын оноо (orange) цугларах бөгөөд өндөр оноотой хэрэглэгчийн төлбөртэй нийтлэлийн үнэлгээ илүү өндөр байх юм. Онооны систем хэрхэн ажилладгийг доорх хэсгээс үзнэ үү.

Мэдлэгийн сан

Мэдлэгийн сангийн урамшуулал нийтлэл тус бүрт 20,000₮ бөгөөд тухайн гишүүний оноо (orange) нэмэгдэж цол ахих бүрт урамшууллын дүн нэмэгдэж нийтлэл тус бүрт 65,000₮ болох боломжтой.

Технологийн жор

Технологийн жорын урамшуулал нийтлэл тус бүрт 70,000₮ бөгөөд тухайн гишүүний оноо (orange) нэмэгдэж цол ахих бүрт урамшууллын дүн нэмэгдэж нийтлэл тус бүрт 178,000₮ болох боломжтой. Технологийн жорын урамшуулал нь дараах задаргаа бүхий дүнгээр бодогдоно:

  • Дагаж хийх заавар: 40,000₮

  • Онолын мэдлэг: 20,000₮ (Optional)

  • Видео бичлэг хичээл: 10,000₮ (Optional)

Онолын мэдлэг гэдэг нь тухайн заавартай холбоотой Мэдлэгийн сан гэж ойлгож болох бөгөөд хийгдэж буй үйлдэлтэй хамааралтай технологийн суурь ойлголтыг тайлбарласан байх юм. Тухайн зааврыг видео бичлэгээр дамжуулж эхнээс нь эхлэн хийж үр дүндээ хүрч болохыг батлана. Онолын мэдлэг болон видео хичээлийг заавал оруулахгүй байх боломжтой. Энэ тохиолдолд зөвхөн бичсэн нийтлэлийн урамшууллыг авна.

Онооны систем – Orange гэж юу вэ?

Мэдлэгийн санд тухайн нийтлэлчийн чадамжийг илэрхийлэх үндсэн систем бол оноо (Orange) түүнийг дагалдаж явах цол (Rank) юм. Нийтлэлчийн оноо нь бичсэн нийтлэлийн тоо, тэдгээрийн чанар, хэр зэрэг олон хүнд түгэж буй, бусад хэрэглэгчдийн асуултад хариулж туслах, open-source төслийн оролцоо гэх мэт олон үйл ажиллагаанаас уялдаатай цогц систем юм.

Онооны систем хэрхэн тооцогддог вэ?

Orange цуглуулахад дараах аргачлалаар тооцогдоно.

Нэмэгдэх оноо
Нийтлэл уншилт тус бүрт+1 orange
1 профайл дагагч+10 orange
Нийтлэл таалагдахад (like)+10 orange
Хэрэглэгчийн асуултад хариулахад (stackoverflow)+10 orange
Чөлөөт нийтлэл оруулахад+100 orange
Мэдлэгийн сан оруулахад+200 orange
Технологийн жор оруулахад+500 orange
Open-source төсөл хандивлахад+3,000 orange

Хэрэглэгчийн цол (ранк) гэж юу вэ?

Хэрэглэгчдийн цол (ранк) цуглуулсан онооноос хамааран шатлан ахина. Нийтлэл бичихэд олгогдох мөнгөн дүн доорх хүснэгтэнд заасны дагуу тооцогдох бөгөөд анхлан бүртгүүлэгчид бүгд Master ранкаар гараагаа эхлээд Great Ultimate Master ранк хүртэл ахих боломжтой.

Цолын нэрOrange тооЧөлөөт нийтлэл бичих урамшуулалМэдлэгийн сан бичих урамшуулалТехнологийн жор бичих урамшуулал
ЗааварНэмэлт мэдлэгВидео бичлэгНийт
1Master2,000 хүртэл0₮₮20,000₮40,000₮20,000₮10,000₮70,000
2Grand Master5,000 хүртэл0₮₮25,000₮45,000₮25,000₮12,000₮82,000
3Arch master10,000 хүртэл0₮₮30,000₮50,000₮30,000₮14,000₮94,000
4Supreme Master16,000 хүртэл0₮₮35,000₮55,000₮35,000₮16,000₮106,000
5Ultimate Master23,000 хүртэл0₮₮40,000₮60,000₮40,000₮18,000₮118,000
6Great Master30,000 хүртэл0₮₮45,000₮65,000₮45,000₮20,000₮130,000
7Great Grand Master40,000 хүртэл0₮₮50,000₮70,000₮50,000₮22,000₮142,000
8Great Arch Master50,000 хүртэл0₮₮55,000₮75,000₮55,000₮24,000₮154,000
9Great Supreme Master60,000 хүртэл0₮₮60,000₮80,000₮60,000₮26,000₮166,000
10Great Ultimate Master60,000+0₮₮65,000₮85,000₮65,000₮28,000₮178,000

Урамшууллаа хэрхэн авах вэ?

Тухайн нийтлэл нь үндсэн шаардлагуудыг хангаж нийтлэгдсэний дараа ажлын 5 хоногт батгаж нийтлэлийн урамшууллыг хэрэглэгчийн дансанд шилжүүлнэ. Урамшууллыг авахын өмнө тухайн нийтлэлийг олон нийтийн сүлжээнд түгээсэн байх шаардлагатайг анхаарна уу.

Миний бичих гэж буй нийтлэл аль төрөлд хамаарах вэ?

Чөлөөт нийтлэл төрөлд ямар нийтлэл багтах вэ?

  • Нийтлэлчийн хувийн үзэл бодол, туршлагад тулгуурласан сонирхолтой бичвэрүүд

  • Гадаад дотоодын платформуудад нийтлэгдсэн хэрэг болохуйц сонирхолтой нийтлэлийн орчуулгууд

Мэдлэгээ хуваалцах нийтлэл төрөлд ямар нийтлэл багтах вэ?

  • Олон нийтэд өргөн хэрэглэгддэг/тулгардаг технологийн асуудлыг тухай цэгц дараатай мэдлэг олгох.

  • Тухайн ойлголтыг бүрэн дүүрэн судлаж, өөрийн болгож эзэмшсэн мэдлэг, туршлагыг цэгцэлж тайлбарласан нийтлэл. Жишээ нь: DNS гэж юу вэ? Хэрхэн ажилладаг вэ?

Технологийн жор ангилалд ямар нийтлэлүүд багтах вэ?

  • Cloud.mn клауд сервер дээр туршигдах боломжтой буюу уншигч тухайн зааврыг дагаж хийгээд үр дүнд хүрэх боломжтой.

  • Хэрэглэж буй програм, систем нь open-source байх бөгөөд олон нийтэд тулгамддаг түгээмэл асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга замыг зааж өгсөн.

  • Уншигчдад технологийн тухай цэгц дараатай мэдлэг олгох зорилготой бол уг төрөлд хамаарна.Жишээ нь: Ubuntu 18.04 сервер дээр хэрхэн Wordpress вебсайт ажиллуулах вэ?

Миний нийтлэлүүд ямар шаардлага хангасан байх ёстой вэ?

Бүх нийтлэлүүд ерөнхий шаардлагуудыг хангасан байна. Мөн нэмж төрөл тус бүрийн дагаж мөрдөх онцгой нөхцлүүдийг доорх тайлбаруудаас олж болно.

Ерөнхий шаардлага

  • Монгол улсын бүх хууль дүрэм, журам заалтын хүрээнд байх

  • Ёс бус үг хэллэг агуулахгүй

  • Ёс бус дүрс, дуу агуулахгүй

  • Хууль бус үйл ажиллагааг суртчилахгүй

  • Ялгаварлан гадуурхсан, бусдыг доромжилсон утга агуулгатай байх хориотой.

Мэдлэгийн сан

  • Хэт хуучирсан технологи буюу өнөөдрийн цаг үед хэрэглэх шаардлагагүй болсон мэдээллийг оруулахгүй байх

  • Нийтлэл нь ойлгомжтой, эмх цэгцтэй байх.

  • Уншигчдад тодорхой хэмжээний мэдлэг мэдээлэл болж үлдэх байх ёстой

Технологийн жор

  • Тухайн зааварын дагуу хийхэд ямар нэг алдаа дутагдал гарахгүй 100% зөв ажиллаж байх.

  • Cloud.mn дээр туршиж үзсэн

  • Уншигчийн мэдлэгийг маш анхан шатны гэж тооцож үйлдэл тус бүрийг тайлбарласан

  • Тухайн нөхцөл байдлаас тулгуурлаж сонголт гарч ирвэл логик учрыг тайлбарлаж мөн хэрэглэгч өөрөө асуудлаа шийдэх боломжийг бүрдүүлнэ

  • Уншигчдад илүү ойлголжтой болгох зорилгоор видео заавар оруулж өгвөл зүгээр.Уг видео хаанаас үзэхэд бэлэн, нээлттэй байх ёстой.

Технологийн жор ямар байвал тохиромжтой вэ?

  • Ямар зорилготой, яг юуг сургахыг тодорхойлсон.

  • Ямар бэлтгэл хангасан байх шаардлагатайг бичсэн.

  • Нэг хэсгээс дараагийн хэсэгт шилжиж байгаа нь ойлгомжтой.

  • Сул үг ашиглаагүй, хэт тойруугаар бичээгүй, найрсаг өнгө аястай.

  • Тоо баримтаар баталж харуулсан.

  • Коммандуудыг код блок дотор оруулах.

  • Зураг, видеог зохистой ашигласан.

Ямар дарааллаар нийтлэл орох вэ?

Ерөнхийдөө манай платформ доорх дарааллын дагуу ажиллана.

Та сайтад бүртгүүлж эсвэл нэвтэрч орно.

Хувийн мэдээллээ үнэн зөв бөглөж илгээнэ (Таны урамшууллыг энэ мэдээллийн дагуу олгоно.)

Нийтлэлээ бичиж илгээх. Чөлөөт нийтлэл бол шууд нийтлэгдэнэ, Мэдлэгээ хуваалцах болон Технологийн жорыг админууд шаардлага хангасан эсэхийг шалгаж оруулна.

Урамшууллаа хүлээж авах.

Зохиогчийн эрх

Cloud.mn мэдлэгийн сан нь хэрэглэгчдийн эрх, үүрэг Attribution-Commerce 4.0 олон улсын (CC BY-NC 4.0) лицензээр зохицуулагдана. (Танилцах холбоос :https://creativecommons.org/licenses/by-nc/4.0/ )

Ямар сэдвийн дагуу бичих вэ?

Нээлттэй эхийн технологиудын талаар бичих нь илүү олон уншигчид хүрнэ, мөн нээлттэй эхийн технологиудын хөгжилд нэмэр оруулах замыг нээж өгнө гэж үздэг.

Мэдлэгээ та дараах сэдвүүдийн дагуу хуваалцвал Монголын технологийн чиглэлээр сурч байгаа, сурах гэж байгаа уншигчдад илүү дөхөм байх болов уу.

Таны бичсэн нийтлэл болгон бусдад мэдлэг туршлага нэмэхээс гадна таны цуглуусан Orange таныг хэр идэвхитэй бусдад зааж зөвлөдгийг харуулах нэг үзүүлэлт юм.

https://docs.google.com/spreadsheets/d/1QWaxeQR2bwxiqvWqo1WIcJVr-Wx408_tm1_GkUr-NeU/edit#gid=1184831675

Нийтлэлээ хэрхэн шинэчлэх вэ?

Тун удахгүй нийтлэлийг уншигчид репорт хийдэг боломжийг оруулах болно. Хэрвээ тухайн технологийн жор ямар нэгэн байдлаар ажиллахгүй, шинэчлэх шаардлагатай болсон тохиолдолд ашиглах юм.

Уншигчийн репортын дагуу нийтлэлийг бичсэн хэрэглэгчид мэдээлэл очих бөгөөд тодорхой хугацаанд багтааж шинэчилж сайжруулах юм.

Сайн үйлс

Cloud.mn Platform нь бүх түвшний уншигчдад мэдлэг мэдээлэл түгээх, мөн туршлагатай инженер, хөгжүүлэгчид бусдад туслангаа нэмэлт орлого олох боломжийг нээж өгч байгаа юм. Бид сайн үйлсийн төрөл бүрийн аянд нэгдэх хүсэл зорилготой байдаг. Бичсэн нийтлэлийн урамшууллаас тодорхой хэмжээг бидний үүсгэсэн сайн үйлсийн аянд зарцуулах цахим "шаазан гахай"-д хийж болох юм. Та бүхний илгээсэн бүгдийг цуглуулж тодорхой хэмжээнд хүрсэний дараа сайн үйлсийн аянд зарцуулах болно.

Мэдээж хэн ямар хэмжээний хандив илгээсэнг бид ил тод хөтөлж, шилэн данстай ижил зарчимтай ажиллана. Мөн бүх хандив илгээсэн хэрэглэгчид нэр хүндийн танхимд нэрээ бичүүлэх болно.

© 2022 Cloud.mn All Rights Reserved